2017.10.06-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал
С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн Соёлын төвд ...улсын нөөцийн
"Объект №03" салбар байгуулагдаж хөгжсөний 30 жилийн ойн баярын хурал
болж, Хүндэтгэлийн арга хэмжээ, зоогт Материал-техникийн хангамжийн
улсын хорооны /МТХУХорооны/ харъяа "Объект №03"-ын анхны дарга Д.Дорж,
анхны нэгдүгээр орлогч дарга Ш.Жамчиншарав, анхны ерөнхий нягтлан бодогч
Я.Эрдэнэдалай, Ч.Нансалмаа болон мэргэжлтэн, эд хариуцагчид,
харуул, жолооч, ажилтнууд, 1987 оны үеийн МТХУХорооны орлогч дарга,
Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны орлогч сайд байсан
П.Бадрал, Улсын материал-техникийн хангамжийн хороо /УМТХХ/, МТХУХороо,
ЭЗГХХЯам, Худалдаа, хамтын ажиллагааны яамны улсын нөөцийн тусгай
тасгийн мэргэжилтэн-офицер, даргаар ажиллаж байсан Р.Баасанбадам,
1990-1999 онуудад Худалдаа, үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй үйлдвэрийн
яаманд улсын нөөцийн холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан
миний бие уригдан оролцлоо. Их баярлалаа.
○Дурсамж: БНМАУ-ын сайд
бөгөөд УМТХХороо, МТХУХорооны дарга агсан Бямбын Ринчинпэлжээ гуайн
санаачилга шууд удирдлагын дор МТХ-ийн ерөнхий газруудад, 1987 онд
МТХУХ-ны дарга байсан одоо 90 настай Дахын Готов гуайн удирдлага дор
"Объект №03"-т материалын үнэт зүйлсийн нөөцийг бий болгосон тэр үед
УМТХХороо, МТХХУХорооны улсын нөөцийн Тусгай тасагт ажиллаж байсан дарга
хурандаа С.Доржпалам, мэргэжилтэн дэд хурандаа Х.Дашдорж, Б.Лувсандорж
гуай, мэргэжилтэн офицер В.Чойжилсүрэн нарыгаа дурсан санав.
○ Баяр
хүргэе: МТХХУХорооны Тусгай тасгийн мэргэжилтэн-офицероос Онцгой
байдлын ерөнхий газрын дэд дарга комиссар хүртэлх албыг хашиж байсан
Тогтохын Ганболд, ХҮЯамны барааны улсын нөөц хариуцсан хэлтсийн даргаар
ажиллаж байсан Б.Баярсайхан нартаа энэ түүхт 30 жилийн ойн баярын мэнд
дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Чулуунбат
Мөнгөн хандив авахгүйгээр дурсамж, зураг, бичлэг, мэдээ цуглуулж, бэлтгэж хамт олондоо түгээх зорилготой. А.Чулуунбат
Pages
- НҮҮР ХУУДАС-БУЦАХ -HOME
- ДҮРС БИЧЛЭГ
- ГЭРЭЛ ЗУРАГ
- МАРТАГДАШГҮЙ ОН ЖИЛҮҮД
- Нөөц
- Дурсамж II ЗУРАГ
- Хөдөлмөрийн алдар
- МТХ бүтэц шийдвэр
- МТХ
- Хувьцааны үнэ
- А Чулуунбат зураг нэмсэн
- Тогтоол, тушаал гарсны 40 жилийн ойд
- Нөөц 60 жилд
- Я.Жамбаа дарга гавьяат цол тэмдгээр шагнууллаа. Зургийг Б.Баярсайхан
- БОРЦ
- Yuo Tube дэх бичлэг
Saturday, October 7, 2017
Friday, October 6, 2017
Улсын нөөцийн Объект №03 салбарын 30 жилийн ой
Ойн арга хэмжээнд ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ЗУГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр, Улсын нөөцийн “Объект №03” салбарын дарга, дэд хурандаа Б.Бөх-Очир болон үе үеийн удирдах ажилтнууд оролцлоо.
2017.10.06-ны өдөр Улсын нөөцийн Объект №03 салбар үүсч байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн арга хэмжээнд Материал-техникийн хангамжийн улсын хорооны харьяа "Объект №03"-ын анхны дарга асан Д.Дорж, анхны нэгдүгээр орлогч дарга Ш.Жамчиншарав, анхны Ерөнхий нягтлан бодогч Я.Эрдэнэдалай, Ч.Нансалмаа болон мэргэжилтэн, агуулахын эрхлэгч, эд хариуцагч, нярав, жолооч, харуул, үйлчлэх ажилтнууд, тэр үеийн Материал-техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны орлогч сайд П.Бадрал, Тусгай тасгийн дарга Р.Баасанбадам, Худалдаа, үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд барааны улсын нөөцийн холбогдох асуудлыг хариуцаж байсан мэргэжилтэн А.Чулуунбат нар уригдан оролцлоо. ХҮЯаманд барааны улсын нөөцийн асуудлыг хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан Бямбын Баярсайханд баярын мэнд хүргэж мэйл явуулав. Материал-техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны орлогч сайд асан П.Бадрал, Материал-техникийн хангамжийн улсын хорооны харьяа "Объект №03"-ын анхны дарга асан Д.Дорж баяр хүргэж үг хэлэв.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 30 жилийн өмнө "Гамшиг, аюул осол, бэрхшээлийн үед захиран зарцуулах зорилгоор улсын нөөцийн материалын үнэт зүйлийг тоо, чанараар нь бэлэн байлгах, хуримтлуулах, нөхөн бүрдүүлэх, хадгалах, сэлгэн шинэчлэх үүрэг бүхий байгууллага"-ыг Материал-техникийн хангамжийн улсын хорооны харьяанд байгуулахаар шийдвэрлэж, Материал-техникийн хангамжийн улсын хорооны даргын 1987 оны А/164 дүгээр тушаалаар “Обьект №03”-ыг 1987 оны 9 дүгээр сард байгуулжээ.
![]() |
| П.Бадрал |
![]() |
| Д.Дорж |
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын Улсын нөөцийн объект №03 салбарын номын санд "Мартагдашгүй он жилүүд Боть 2 УБ:2017 он" номоо П.Бадрал дурсгал болгон үлдээлээ.
Monday, August 21, 2017
МТХ: Дурсамж II ном өгсөн жагсаалтаас
Өнөөдөр /2017 08 21/ Бадрал, Алтанхуяг, Зууннасан, Чулуунбат бид дөрөв Монголын Үндэсний номын сангаар дамжуулан 21 аймаг, 2 сум, 1 дүүргийн Нийтийн уншлагын номын санд нийт 51 ном, түүнчлэн ШУТИС, МУИС, ШУТҮПаркийн номын санд тус бүр 1 ном хүргэж хандивлав.
Saturday, August 19, 2017
Тэр үеийн МТХУХ-ны орлогч дарга, ЭЗГХХЯамны орлогч сайдаар ажиллаж байсан П.Бадралын санаачлагаар, өдгөө 90 настай Д.Готов, Д.Гонгор гуай нартаа үе үеийн Материал техникийн хангамжийн системийн төв, орон нутгийн байгууллагуудын ахмад ажилтнууд хүндэтгэл үзүүллээ.
"Мартагдашгүй он жилүүд. Боть 2. УБ:2017" номын баяр 2017 08 19 -нд Элит зоогийн газарт болов. Тэртээх үеийн МТХУХ-ны дарга Д.Готов, нэгдүгээр орлогч дарга Д.Бордух, А.Юндэндорж, орлогч дарга Д.Гонгор гуай нар хүрэлцэн ирж биднийгээ баярлууллаа.
"Мартагдашгүй он жилүүд. Боть 2. УБ:2017" номын баяр 2017 08 19 -нд Элит зоогийн газарт болов. Тэртээх үеийн МТХУХ-ны дарга Д.Готов, нэгдүгээр орлогч дарга Д.Бордух, А.Юндэндорж, орлогч дарга Д.Гонгор гуай нар хүрэлцэн ирж биднийгээ баярлууллаа.
МТХ: Мартагдашгүй он жилүүд. Боть 2. УБ:2017" номын баяр
"Мартагдашгүй он жилүүд. Боть 2. УБ:2017" номын баяр 2017 08 19 -нд Элит зоогийн газарт болов. Материал техникийн хангамжийн ахмад ажилтнууд, 90 настай Д.Готов, Д.Гонгор гуай нар оролцлоо.
Гэрэл зураг. Номын баяр. 2017 08 19
Тэртээх үеийн МТХУХорооны дарга Д.Готов, орлогч дарга Д.Гонгор гуай нартаа 90 насны ойг нь тохиолдуулан баяр хүргэж, "Мартагдашгүй он жилүүд. Дурсамж 2. УБ:2017" номыг А.Юндэндорж, П.Бадрал, П.Алтанхуяг, Б.Зууннасан нар ахмадуудад 2017 08 19 -нд гардуулж өглөө. Уулзалт 2017 оны 08-р сарын 19-ний өдөр Элит зоогийн газарт болж, Материал техникийн хангамжийн ахмад ажилтнууд, Д.Готов, Д.Гонгор гуай нар оролцлоо.
Wednesday, August 16, 2017
Дурсамж II ном бэлтгэх явц ба Уулзалт
Нийт 21 аймгийн, Өвөрхангай аймгийн Нарийн
тээл сумын, Сүхбаатар аймгийн Онгон сумын, Багахангай дүүргийн нийтийн
НОМЫН САНД тус бүр 2 буюу нийт 48 ширхэг номыг, мөн Монголын үндэсний
номын сан /МҮНС/-д 3 ширхэг номыг үнэ төлбөргүй бэлэглэн тус тус тараах тухай
хамтын санал гарлаа. А.Чулуунбат бибээр 2017.08.16-нд МҮНС-гийн эрхлэгчтэй болон Отгонтөгстэй уулзаж, эдгээр номыг аймгуудаас 2017.09.15-ны үед ирэх Номын санч, эрхлэгч нарт өгөхөөр тохирлоо. Монголын үндэсний номын сангийн захиргаанд Ахмадын дарга /П.Бадрал/-ын гарын үсэгтэй бичиг, жагсаалтйн төслийг бэлтгээд танилцуулав.
-оОо-
2017.08.12-14-нд "Бэмби сан" хэвлэлийн үйлдвэр дээр П.Бадрал, П.Алтанхуяг, А.Чулуунбат, М.Явуухүү, Т.Ванчиг нар очиж, хэвлэлтэнд бэлтгэсэн эх хувьтай танилцав.
"Хэвлэхийг зөвшөөрөв" гэж П.Бадрал, П.Алтанхуяг, А.Чулуунбат гарын үсэг зураад, "Бэмби сан"-гийн Амартүвшинд хүлээлгэн өгөв. 2017.08.18-нд хэвлэх үйлдвэрээс хүлээн авна.
-оОо-
2017 08 03-ны өдөр "Мартагдашгүй он жилүүд Дурсамж II" номд нийтлүүлэх гэрэл зургуудыг П.Бадрал, мөн хүмүүсийн бичсэн дурсамжуудын цахим эх хувийг П.Алтанхуяг "Бэмби сан" хэвлэлийн үйлдвэрт хүлээлгэн өгөв. Д.Болд, Я.Жамбаа, Д.Зандансүрэн, Г.Эрдэнэбилиг, А.Чулуунбат нар очив.
-oOo-
2017 07 26-ны өдөр МТХ Дурсамж II номын бэлтгэл ажлын явцтай МТХУХ-ны нэгдүгээр болон орлогч даргаар ажиллаж байсан А.Юндэндорж, П.Бадрал, АҮМХЕГ-ын даргаар ажиллаж байсан Я.Жамбаа нар танилцаж чиглэл үүрэг өглөө.
Тэр үеийн МТХУХ-ны хэлтсийн дарга Д.Болд, Б.Баярсайхан, МТХУХ-ны мэргэжилтэн Б.Ванчинсүрэн, П.Алтанхуяг, Д.Зандансүрэн, А.Чулуунбат, ТХЕГ-ын хэлтсийн дарга Б.Зууннасан, ТТМТХЕГ-ын Сэдэд нар цуглуулсан, бэлтгэсэн материалаа танилцуулав.
Thursday, July 27, 2017
МТХЕГ
Материал-техникийн хангамжийн улсын хороо (УМТХХ, МТХУХ)-ны харьяа Улаанбаатар хот дахь Материал-техникийн хангамжийн ерөнхий газар
Wednesday, July 12, 2017
Дурсамжаа бичиж өгнө үү
Материал-техникийн хангамжийн улсын хорооны харьяа Авто машин, механизмын баазын ахмад ажилтан жолооч, Улаанбаатар хот дахь МТХЕГ, аймаг, хот дахь МТХУГ-ын ахмад ажилтан Та бүхнээс хүсэх нь:
Ажиллаж байсан үеийнхээ амжилт бүтээлийн сайхан дурсамжаа /1 хуудас ч байж болно/, бас хамт олныхоо гэрэл зургийг тайлбарын хамт бичиж, дараах хаягаар 2017 оны 7-р сарын 30-ны дотор ирүүлнэ үү:
Хариу бичээрэй
Хүндэтгэсэн,
П.Бадрал, П.Алтанхуяг, А.Чулуунбат
Нэгэн дурсамж:
"Үүрэг даалгавар ба биелэлт:
МТХУХ-ны орлогч дарга М.Чимиддорж гуайн өгсөн зөвлөгөөний дагуу миний бие Химийн шингэн юүлэх аж ахуй (ХШЮАА)-н 50 м3 багтаамжит сав /резерваур/-уудыг осолгүй ачиж, тээвэрлэж хүргэх, суурилуулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэж билээ: Салхины хурдны мэдээг авч ажиглав. “Оосорлогч-дохиочин” оосорлов. Стропны ган татлагын хоорондох өнцгийг харав. АММБаазын урт, овор ихтэй, хүнд ачааны трейлер чиргүүл дээр ачиж бэхлэв. Авто замын дээгүүрх дулааны хоолойн доогуур чөлөөтэй гарлаа. Дараагийнх нь арай намхан юм шиг харагдлаа. Жолооч ур чадвараа үзүүлэв. Зөвлөлтийн барилгын байгууллагын жолооч тааралдаж, машинаасаа гарч ирээд, хувингийн төмөр утсан бариулыг салгаад түүгээрээ дэгээдэж авирсаар уг савны орой дээр гарч, тагны даруулгын “шүргэх гэж буй эрэг болт”-ыг нь салгаж баярлуулсан билээ" гэжээ. А.Чулуунбат.
МТХУХ-ны орлогч дарга М.Чимиддорж гуайн өгсөн зөвлөгөөний дагуу миний бие Химийн шингэн юүлэх аж ахуй (ХШЮАА)-н 50 м3 багтаамжит сав /резерваур/-уудыг осолгүй ачиж, тээвэрлэж хүргэх, суурилуулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэж билээ: Салхины хурдны мэдээг авч ажиглав. “Оосорлогч-дохиочин” оосорлов. Стропны ган татлагын хоорондох өнцгийг харав. АММБаазын урт, овор ихтэй, хүнд ачааны трейлер чиргүүл дээр ачиж бэхлэв. Авто замын дээгүүрх дулааны хоолойн доогуур чөлөөтэй гарлаа. Дараагийнх нь арай намхан юм шиг харагдлаа. Жолооч ур чадвараа үзүүлэв. Зөвлөлтийн барилгын байгууллагын жолооч тааралдаж, машинаасаа гарч ирээд, хувингийн төмөр утсан бариулыг салгаад түүгээрээ дэгээдэж авирсаар уг савны орой дээр гарч, тагны даруулгын “шүргэх гэж буй эрэг болт”-ыг нь салгаж баярлуулсан билээ" гэжээ. А.Чулуунбат.
Thursday, June 15, 2017
Илтгэлээс
1981.01.29-нд
болсон “МТХ-ийн удирдах ажилтны зөвлөлгөөн” дээр Б.Ринчинпэлжээ дарга
“Энэ таван жилд агуулахын талбайг 49.9 хувиар нэмэгдүүлж, агуулахын
хангамж 28 хувь байсныг 48 хувьд, агуулахын аж ахуйн механикжуулалтын
төвшин 28.6 хувь байсныг 40 хувьд тус тус хүргээд байна. Агуулахын аж
ахуйн контор өнгөрсөн хугацаанд 36000 ширхэг төрөл бүрийн ачмаг
/поддон/, 7200 нүд бүхий тавиурыг үйлдвэрлэж хангамжийн газруудад
нийлүүлж... Өнгөрсөн оны мэдээгээр автомашин ашиглалтын коэффициент 0.6,
авто-ачигчийнх 0.55-д хүрээд байна. МТХТШИ-ийн Мэргэжил дээшлүүлэх
курсээр нь өнгөрч буй хугацаанд 257 хүнд шинээр мэргэжил олгож, 319
хүний мэргэжлийг дээшлүүлж өглөө” гэжээ.
Д.Моломжамц дарга “1980 онд 1975 онтой харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж 40.6 хувиар дээшилж, нэг төгрөгийн борлуулалтанд ноогдох зардал 5.7 хувиар хямдарчээ” гэжээ [ҮТАрхив].
Д.Моломжамц дарга “1980 онд 1975 онтой харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж 40.6 хувиар дээшилж, нэг төгрөгийн борлуулалтанд ноогдох зардал 5.7 хувиар хямдарчээ” гэжээ [ҮТАрхив].
-оОо-
Жамбалын
Сэр-Од багш 2007 онд өгсөн “БНМАУ-ын Улс ардын аж ахуйн
материал-техникийн хангамжийн системийн тухай товч танилцуулга” сэдэвт
эх сурвалжаас 1980-аад оны үеийн дараах мэдээг харьцуулан сонирхуулъя:
“Материал-техникийн хангамж (МТХ)-ийн
салбарын байгууллагуудаар 100 шахам мянган нэрийн бүтээгдэхүүн дамжиж
байгаагийн дотор 2000 орчмыг нь хороо хуваарилж, бусдыг нь хорооны
харъяа МТХ-ийн
газрууд хуваарилж байна. Ерөнхий болон ...удирдах газрууд 8600 гаруй
үйлдвэр, барилга, соёл, шинжлэх ухааны байгууллага, аж ахуйг яамдын
харъяаллыг үл харгалзан шаардлагатай бүх материал, тоног төхөөрөмжөөр
хангаж, захиалгыг хэрэглэгчдээс шууд хүлээн авч, бараагаа өөрсдөө
хуваарилж байна. ...импортоор авч байгаа үйлдвэрлэл-техникийн
зориулалттай бүтээгдэхүүний 80 гаруй хувийг ЗХУ эзэлж байна” гэжээ. Харьцуулбал:
Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2016 онд хувийн ба зарим төрийн өмчийн оролцоотой, тэрчлэн гадаадын хөрөнгө оруулалттай импортлогч аж ахуйн нэгжүүд 151 оронтой худалдаа хийсэн бөгөөд манай нийт импортын 80.6 хувийг дараах орнуудын гарал үүсэлтэй бараа эзэлжээ. Үүнд БНХАУ 31.0%, ОХУ 26.2%, Япон 9.8%, БНСУ 5.9%, АНУ 4.1%, ХБНГУ 3.6% болно.
Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2016 онд хувийн ба зарим төрийн өмчийн оролцоотой, тэрчлэн гадаадын хөрөнгө оруулалттай импортлогч аж ахуйн нэгжүүд 151 оронтой худалдаа хийсэн бөгөөд манай нийт импортын 80.6 хувийг дараах орнуудын гарал үүсэлтэй бараа эзэлжээ. Үүнд БНХАУ 31.0%, ОХУ 26.2%, Япон 9.8%, БНСУ 5.9%, АНУ 4.1%, ХБНГУ 3.6% болно.
МТХ-ийн нэгдсэн систем: Зарим баримт шийдвэрийн заалтаас
П.Бадрал ахмадын даргаас А.Чулуунбатад өгсөн үүргийн дагуу 2017 оны 6 дугаар сарын эхээр Үндэсний төв архив [ҮТА]-ын сан хөмрөгт байгаа баримтаас болон дурсамжаас үзэж дараахыг иш татав:
l “МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны 1972 оны 273 дугаар тогтоолыг үндэслэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс тогтоох нь:
1.Яам, тусгай газруудын харъяанд буй материал-техинкийн хангамжийн газар, контор, бааз, агуулахуудыг Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх Улсын материал-техникийн хангамжийн хороонд 1973 онд нэгтгэж харьяалуулсугай” гэсэн тогтоолын төслийг 1972 оны 12 дугаар сард СнЗ-д явуулжээ [ҮТА].
1.Яам, тусгай газруудын харъяанд буй материал-техинкийн хангамжийн газар, контор, бааз, агуулахуудыг Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх Улсын материал-техникийн хангамжийн хороонд 1973 онд нэгтгэж харьяалуулсугай” гэсэн тогтоолын төслийг 1972 оны 12 дугаар сард СнЗ-д явуулжээ [ҮТА].
Улсын төлөвлөгөөний комисс /Д.Содном дарга/-ын 1973.02.14-ний өдрийн 1/358 тоот албан бичгээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд “УТК-ын дэргэдэх Улсын материал-техникийн хангамжийн хороо /УМТХХ/-ны дүрэм”, ”Улс ардын аж ахуйн нийт салбарыг үйлдвэрлэлийн хэрэгслээр хангах заавар”-ын төслүүдийг батлуулахаар хүргүүлжээ [ҮТА].
Сайд нарын Зөвлөлөөс МТХ-ийн байгууллагыг нэгтгэн төвлөрүүлэх тухай 1974.06.18-нд 238 дугаар тогтоол гаргаж МТХ-ийн нэгдсэн систем бий болсон юм. Улаанбаатар хотод зургаан МТХЕГ; аймаг, хотод Материал-техникийн хангамжийн удирдах газар...., Хатгал, Цагааннуурт МТХ-ийн дамжлага баазыг тус тус байгуулан ажиллуулж эхэлжээ. Х.Гунгаажав, “Миний сэтгэлд үлдсэн МТХУХ”. Мартагдашгүй он жилүүд УБ:2007, х.247-248.
УТК-ын дэргэдэх УМТХХ-ны 1974.07.06-ны өдрийн 1/1361 тоот албан бичгээр Шүүх яаманд “СнЗ-ийн 1974 оны 238 дугаар тогтоолыг биелүүлэхээр ”Улс ардын аж ахуйг үйлдвэр-техникийн зориулалттай бараагаар хангах заавар”, “МТХ-ийн ерөнхий газрын үлгэрчилсэн дүрэм”, СнЗ-ийн тогтоолын төслийг боловруулж хүргүүлэв. Орлогч дарга Д.Гонгор” гэжээ. [ҮТА]
-оОо-
Ч.Дүгэрсүрэн захиралтай Баянгол Пионерийн зуслангийн захиргааг УМТХХ-ны дарга /Б.Ринчинпэлжээ/, ББМҮЯ-ны сайд /О.Тлейхан/-ын 1980.07.07-ны өдрийн 184/250 тоот тушаалаар байгуулжээ [ҮТАрхив].
-оОо-
Ч.Дүгэрсүрэн захиралтай Баянгол Пионерийн зуслангийн захиргааг УМТХХ-ны дарга /Б.Ринчинпэлжээ/, ББМҮЯ-ны сайд /О.Тлейхан/-ын 1980.07.07-ны өдрийн 184/250 тоот тушаалаар байгуулжээ [ҮТАрхив].
Monday, June 12, 2017
МТХУХорооны системийн бүтэц 1980
Жамбалын Сэр-Од багш өгсөн “БНМАУ-ын Улс ардын аж ахуйн материал-техникийн хангамжийн системийн тухай товч танилцуулга” сэдэвт эх сурвалжаас 1980-аад оны үеийн дараах бүтцийг иш татаж сонирхуулъя: Үүнд:
МТХУХорооны харьяа аймаг дахь МТХУГазар
СнЗ-ийн 1982 оны 159 дүгээр тогтоолыг үндэслэж МТХТШИнстутийн ажил үүргийг нь Материал-техникийн хангамжийн улсын хороо (МТХУХ)-ны газар хэлтсүүдэд хуваарилан шилжүүлэв.
1987 оны сүүлчээр МТХУХ татан буугдсаны дараа Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам (ЭЗГХХЯ), харьяа Багахангай дахь МТХНэгдэл, 1990 онд Худалдаа, хамтын ажиллагааны яам (ХХАЯ), 1990 оны 10-р сард Худалдаа, үйлдвэрийн яам (ХҮЯ), 1996 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам (ХААҮЯ), 2000 онд Үйлдвэр, худалдааны яам (ҮХЯ) тус тус байгуулагджээ.
МТХ-ийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнийг жил бүр зохион байгуулдаг. “1979 оны ...зөвлөлгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” УМТХХ-ны даргын 1979.04.09-ний өдрийн 61 дүгээр тушаал гарчээ. 1975, 1976, 1978, 1979, 1981 оны уг зөвлөлгөөнд тус хорооны харьяа аймаг, хот дахь МТХУГ-ын дарга нар оролцож, хамтын дүгнэлт, шийдвэр гаргаж байжээ.
МТХ-ийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнийг жил бүр зохион байгуулдаг. “1979 оны ...зөвлөлгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” УМТХХ-ны даргын 1979.04.09-ний өдрийн 61 дүгээр тушаал гарчээ. 1975, 1976, 1978, 1979, 1981 оны уг зөвлөлгөөнд тус хорооны харьяа аймаг, хот дахь МТХУГ-ын дарга нар оролцож, хамтын дүгнэлт, шийдвэр гаргаж байжээ.
ҮТАрхивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа "1975-аас 1981 оны МТХ-ийн удирдах ажилтны зөвлөлгөөн"-ий хөтөлбөр, илтгэлээс болон ахмад ажилтнаас лавлаж гаргасан МТХУГ-ын дарга нарын нэрсийг дараах хүснэгтийг үзнэ үү:
Subscribe to:
Posts (Atom)







