Thursday, June 15, 2017

МТХ-ийн нэгдсэн систем: Зарим баримт шийдвэрийн заалтаас


П.Бадрал ахмадын даргаас А.Чулуунбатад өгсөн үүргийн дагуу 2017 оны 6 дугаар сарын эхээр Үндэсний төв архив [ҮТА]-ын сан хөмрөгт байгаа баримтаас болон дурсамжаас үзэж дараахыг иш татав:
“МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны 1972 оны 273 дугаар тогтоолыг үндэслэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс тогтоох нь:
1.Яам, тусгай газруудын харъяанд буй материал-техинкийн хангамжийн газар, контор, бааз, агуулахуудыг Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх Улсын материал-техникийн хангамжийн хороонд 1973 онд нэгтгэж харьяалуулсугай” гэсэн тогтоолын төслийг 1972 оны 12 дугаар сард СнЗ-д явуулжээ [ҮТА].
Улсын төлөвлөгөөний комисс /Д.Содном дарга/-ын 1973.02.14-ний өдрийн 1/358 тоот албан бичгээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд “УТК-ын дэргэдэх Улсын материал-техникийн хангамжийн хороо /УМТХХ/-ны дүрэм”, ”Улс ардын аж ахуйн нийт салбарыг үйлдвэрлэлийн хэрэгслээр хангах заавар”-ын төслүүдийг батлуулахаар хүргүүлжээ [ҮТА].   
Сайд нарын Зөвлөлөөс МТХ-ийн байгууллагыг нэгтгэн төвлөрүүлэх тухай 1974.06.18-нд 238 дугаар тогтоол гаргаж МТХ-ийн нэгдсэн систем бий болсон юм. Улаанбаатар хотод зургаан МТХЕГ; аймаг, хотод Материал-техникийн хангамжийн удирдах газар...., Хатгал, Цагааннуурт МТХ-ийн дамжлага баазыг тус тус байгуулан ажиллуулж эхэлжээ. Х.Гунгаажав, “Миний сэтгэлд үлдсэн МТХУХ”. Мартагдашгүй он жилүүд УБ:2007, х.247-248.
УТК-ын дэргэдэх УМТХХ-ны 1974.07.06-ны өдрийн 1/1361 тоот албан бичгээр Шүүх яаманд “СнЗ-ийн 1974 оны 238 дугаар тогтоолыг биелүүлэхээр ”Улс ардын аж ахуйг үйлдвэр-техникийн зориулалттай бараагаар хангах заавар”, “МТХ-ийн ерөнхий газрын үлгэрчилсэн дүрэм”, СнЗ-ийн тогтоолын төслийг боловруулж хүргүүлэв. Орлогч дарга Д.Гонгор” гэжээ. [ҮТА]
-оОо-
Ч.Дүгэрсүрэн захиралтай Баянгол Пионерийн зуслангийн захиргааг УМТХХ-ны дарга /Б.Ринчинпэлжээ/, ББМҮЯ-ны сайд /О.Тлейхан/-ын 1980.07.07-ны өдрийн 184/250 тоот тушаалаар байгуулжээ [ҮТАрхив].

No comments:

Post a Comment