Тайванийн тэтгэлэгийг оюутнуудад өгөх ёслолын арга хэмжээ 2013.06.20-нд "Элит" зоогийн газарт боллоо.
“Далайн
орон, районтой хамтын ажиллагааг
хөгжүүлэх Монголын нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Дахын Готов нээж үг хэллээ.
"Тайванийн 12 удаагийн тэтгэлэгийг Их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудад гардуулах уг арга хэмжээг Тайванийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан ажээ.
"Тайванийн тэтгэлэгийг 2002 оноос эхлэн жил бүр шилдэг тэргүүний оюутнууд, магистрант, доктрант нарт гардуулан өгсөөр ирсэн" гэв.



