Monday, November 9, 2015

Буурал аав нар

Материал-техникийн хангамжийн салбарын үе үеийн ахмад настан бид нарт МУГЖ Чулуунцэцэг ая дуугаа өргөн барьж, Урт насалж, Удаан жаргагаарайэ хэмээн сайн сайхны ерөөл дэвшүүллээ.
Сонирхогчийн гэрэл зургийн аппарат, гар утсаараа ур чадваргүй ч гэсэн чин сэтгэлээсээ чадан ядан зураг авч, дүрс бичлэг хийлээ (http://youtu.be/T05h7DTLCbc). Дараах зураг дээр дарж үзэж сонсох ажаам уу:

УУЛЗАЛТ


2012.10.20. Уулзалтын хөтөлбөрийн дагуу "Материал техник хангамжийн нэгдсэн холбоо" Төрийн бус байгууллагын тухай П.Бадрал танилцуулж, санал бодлоо солилцлоо. Төрийн бус байгууллага байгуулахыг санаачлагч нь Б.Баярсайхан, үүсгэн байгуулагчид нь Б.Баярсайхан, Д.Бордух, П.Бадрал, Т.Ванчиг нар болно. Уулзалтад оролцогчид сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсч, дэмжиж, санал бодлоо ярьж байлаа.

Мартагдашгүй он жилүүд

2012.09.12. ДУРСАМЖ

















Ишлэл: Материалимпекс ХК

Ишлэл: Материалимпекс ХК- ийн ТУЗ-ын дарга Г.Аюушмаатай ярилцлаа.

"Материалимпекс ХК үүссэн цагаасаа эхлэн улсын хэрэгцээт барилга, цахилгаан, сантехникийн бүхий л төрлийн материалыг хэрэглэгчийн захиалгын дагуу хүлээн авч хуваарилах, тээвэрлэн хүргэх, хадгалах чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн 60 жилийн түүхтэй компани юм.  

1999 онд төрийн мэдлийн 51 хувийн хувьцаа худалдагдан, хувийн компани болж, барилгын материалын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ, үйлдвэрлэл үйлчилгээний шинэ салбаруудыг нээн ажиллуулж байна.
Хувийн өмчит шилжсэнээсээ хойш барилга угсралт, аялал жуулчлалын салбар (охин) компаниуд, олон улсын тээвэр зуучлалын нэг цонхны үйлчилгээ, ганжуулсан шилний үйлдвэр, зуурмагийн үйлдвэр зэрэг хэд хэдэн шинэ үйлдвэр, үйлчилгээнүүдийг нэвтрүүлжээ. Төрийн өмчөөс хувийн өмчит шилжсэнээр ашигтай ажиллаж болдгийн бодит жишээ болсон "Материалимпекс" ХК-ийн ТУЗ-ын дарга Г.Аюушмаатай эрхэлж буй салбарын хүрээнд асуудал хөндөж, ярилцлаа.
Барилга бүтээн байгуулалтын салбарт бизнес эрхлэхэд ямар байна ? 
Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрт оролцож, улс орныхоо хөгжлийн бодлогыг дэмжих зорилттой ажиллаж байна.
Манай гаалийн бүсийн хэмжээнд  2013 онд чингэлэг 7558, вагон 2521 хүлээн авч байсан бол бас 2014 онд чингэлэг 7341, вагон 1714 болж буурсан үзүүлэлт гарсан. 2015 оны дүн хараахан гараагүй байна. Эндээс харахад бүхий л бизнес эрхлэгчдийн ашиг орлого буурч, улмаар улсын төсөв тасалдах магадлалтай байна." гэжээ.