Тайванийн тэтгэлэгийг оюутнуудад гардуулж өгсөн ёслолын арга хэмжээ 2014.10.05-ны өдөр "Элит" зоогийн газарт боллоо.
 |
| Дахын Готов гуай үг хэлж байна. Гэрэл зургийг А.Чулуунбат |
“Далайн
орон, районтой хамтын ажиллагааг
хөгжүүлэх Монголын нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Дахын Готов нээж үг хэллээ. 2002 оноос эхлэн жил бүр хоёр удаа Тайваниас манай их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудад болон магистр, доктрант нарт мөнгөн тэтгэлэгийг олгосоор байгаа ажээ. Тухайлбал, өнөөдөр 12 дахь жилдээ 24 удаагийн арга хэмжээг Тайванийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, “Далайн
орон, районтой хамтын ажиллагааг
хөгжүүлэх Монголын нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, Тайванийн тэтгэлэгийг манай их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудад гардуулж байлаа. Сонирхогчийн гэрэл зургийн аппаратаар татсан гэрэл зургийг үзнэ үү.
 |
| Оюутнуудад тэтгэлэг гардуулахаар зогсч байна. Гэрэл зургийг А.Чулуунбат |
 |
| Оюутнууд. 2014.10.05. Гэрэл зургийг А.Чулуунбат |
Материал-техникийн хангамжийн улсын хороонд мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Түмэнбаяр бид нарыг уг ёслолын арга хэмжээнд урьсанд Дахын Готов гуай танд маш их баярлалаа.
 |
| 2014.10.05. Гэрэл зургийг А.Чулуунбат |