Saturday, February 20, 2021

Д. НАЦАГДОРЖ "ОД"

Д.Нацагдорж 1931 онд бичжээ:
                        ОД
Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв

Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу, үгүй юү
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу үгүй юү

Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ
юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи
 

Эрдэмт Марс од оо Чи нэгд нэгээр харж байна
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ
1931 он

-оОо- 

2021.02.19. https://twitter.com/i/status/1362790899361677312

2012.10.13.Д.Нацагдорж "Од" шүлгээ одоогоос 81 жилийн өмнө бичсэн бол, АНУ-ын "Сониучхан (Curiosity-Кьюриосити)" хөлөг Марс (Ангараг) дээр амжилттай газардаж олон баримтуудыг эх дэлхий рүүгээ илгээсээр байгаа билээ. Зарим мэдээнээс үзвэл:
2012.10.12. Ангарагаар явагч  “Кьюриосити” аппарат ...хөрсний эхний дээжийг авчээ. "Энэ чулуу нь натри, кали зэрэг  шүлтлэг металл ихтэй,  найрлага нь зарим минералын хольцыг санагдуулж  байгаагаас гадна,  цайр, хлор, бром ихтэй байна” гэж Тийрэлтэт хөдөлгүүрийн  лабораторийн ажилтнууд хэлжээ. Эх сурвалж нь: http://www.shuud.mn/%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D3%A9%D1%80%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%8D%D1%85%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B4%D1%8D%D1%8D%D0%B6-%D0%BD%D0%B0%D1%81%D0%B0-%D0%B3%D0%B8/ 
-оОо-
2012.12.16. NASA Johnson Style (Gangnam Style Parody)



-oOo-
2012.08.24. Curiosity Rover Report (Aug. 24, 2012). Дараах холбоос дээр дарж, бичлэгийг нь үзэж сонсоно уу 
http://youtu.be/JhhueOO0iqU 

Photo: I Turn My Camera On: Check out one of my first telephoto images from Mars. See the layers of Mount Sharp, as imaged by my 100mm MastCam. Details & image: http://1.usa.gov/RSXUk4

No comments:

Post a Comment