Тэр үеийн Улсын материал-техникийн хангамжийн хорооны /МТХУХорооны/ харьяа Архангай аймаг дахь Материал-теникийн хангамжийн удирдах газрын даргаар ажиллаж байсан Ц.Гэлэгжамц гуай: "Манай нутагт ганзага барьж золгодог байлаа". Эх сурвалж: Энхбат, 2019.02.04. http://unuudur.mn/ -эх үүсвэрээс хэсэгчлэн товчилж эш татав:
-Хүүхэд насныхаа Цагаан сарын дурсамжаас хуваалцаач. Ус нутгийнхан тань хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?
-Ах нь нас сүүдэр 85 хүрч байна гэхээр наяад жилийн өмнөх Цагаан
сарыг мэдэх юм байна. Цагаан сарыг нутаг бүрт, ястан болгон өөр өөрийн
онцлогтойгоор тэмдэглэдэг. Манай Архангай аймагт гэхэд гурван өөр байх
жишээтэй.
Манай Эрдэнэмандал сумынхан өтгөс буурлынхаа тохойг өргөж, “Та амар
байна уу” гэж золгодог. Тэгвэл хойд талын, хуучнаар Далай чойнхор
вангийн хошууны сумуудынхан “Сайн оров уу” гэж золгох жишээтэй. Урд тал
руугаа Хотонт, Хашаат сумынхан “Цагт сайн оров уу” гэдэг юм. Эрдэнэмандал сумынхныг хуучнаар Заяын шавийнхан гэдэг байв. Зая
гэгээн С.Лувсанпэрэнлэй Монголын бурхны шашны гурван тулгуурын нэг нь.
Нөгөө хоёр нь
Мөнгөн хандив авахгүйгээр дурсамж, зураг, бичлэг, мэдээ цуглуулж, бэлтгэж хамт олондоо түгээх зорилготой. А.Чулуунбат
Pages
- НҮҮР ХУУДАС-БУЦАХ -HOME
- ДҮРС БИЧЛЭГ
- ГЭРЭЛ ЗУРАГ
- МАРТАГДАШГҮЙ ОН ЖИЛҮҮД
- Нөөц
- Дурсамж II ЗУРАГ
- Хөдөлмөрийн алдар
- МТХ бүтэц шийдвэр
- МТХ
- Хувьцааны үнэ
- А Чулуунбат зураг нэмсэн
- Тогтоол, тушаал гарсны 40 жилийн ойд
- Нөөц 60 жилд
- Я.Жамбаа дарга гавьяат цол тэмдгээр шагнууллаа. Зургийг Б.Баярсайхан
- БОРЦ
- Yuo Tube дэх бичлэг
