Tuesday, December 25, 2012

Гэрэл зургийн үзэсгэлэн үзэв


“Далайн орон, районтой хамтын ажиллагааг хөгжүүлэх Монголын нийгэмлэг” төрийн бус байгууллагын 20 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ 2012.12.25-ны өдөр боллоо. Тус нийгэмлэгийн тэргүүн Дахын Готов гуай нээн үг хэлж, 1992-2012 онуудад хийсэн ажлын товч тайлангаа дэлгэцнээ гаргаж танилцуулав. Гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. 
П. Бадрал, Я. Жамбаа, М.Нямжав бид нар уригдан очиж уулзаад, сайхан байлаа. 
Материал-техникийн хангамжийн улсын хорооны даргаар ажиллаж байсан Д.Готов гуай танд маш их баярлалаа.


Thursday, November 15, 2012

"МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2012" үзэсгэлэнг үзлээ

"МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2012" үзэсгэлэнг үзлээ.

2012.11.12-ны өдрийн 14 цагт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг нээж үг хэлэв. “Монголчууд энэ өдрүүдэд эзэн Чингис хааныхаа мэндэлсний 850 жилийн ойг нэн бахархалтайгаар тэмдэглэж байна. ...Энэ тэмдэглэлт үйл явдалтай “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн, монгол бичгийн энэ сайхан хувь ерөөл давхцаж буйд туйлын их баяртай байна..." гэжээ.  

Tuesday, September 11, 2012

"Шинэчилж шийдье-222" анхдугаар уулзалт

"Шинэчлэлээр шийдье-222" анхдугаар уулзалт 2012.09.11-ний өдрийн 2 цагт Төрийн ордны Их танхимд болов. Ерөнхий сайд Н. Алтанхуягийн хэлсэн үгийг дараах холбоос дээр дарж сонсоно уу: 
http://www.youtube.com/watch?v=gRFbQsH14dY

Цаашид сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн үдээс хойш 2 цагт (222) иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож бичгээр авч байх аж.

Wednesday, July 11, 2012

2012.07.12. Өмнөх "Шагайн харвааны наадам"-аас хамгийн олон буюу 42 баг оролцов. Үүнээс хагас шигшээд 18 баг шалгарчээ. Шигшээд тунаж үлдсэн 6 багаас:
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын шагайн харваанд Өмнөговь аймгийн Оюутолгой ХХК-ийн Монгол Улсын мэргэн М.Доржсүрэн ахлагчтай баг тэргүүлжээ.
Хоёрдугаар байрт Улаанбаатар хотын "Гарьд тур" ХХК-ийн Монгол Улсын мэргэн А.Шижирболд ахлачтай баг, гуравдугаар байрт "Ю Эм Би Интернэшнл" ХХК-ийн Монгол Улсын дэд мэргэн Х.Батбаатар ахлагчтай баг тус тус шалгарсан аж. 
Дөрөв, тав, зургадугаар байрт Орхон аймгийн "Хангарьд" спорт клубын Ө.Тогоо ахлагчтай баг, АПУ компанийн Улсын дэд мэргэн С.Ямааранз ахлагчтай баг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Овоогийн говь" ХХК-ийн аймгийн гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тус тус шалгарч наадамчин олноо баясгалаа.

Үндэсний их баяр наадам

Их Монгол улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, Хамгийн сайн сайхан, Амжилт бүтээлийн дээдийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Tuesday, July 10, 2012

Гэрэл зургийн цомог

Материал-техникийн хангамжийн салбарт ажиллаж байсан үе  үеийн ахмад ажилтан нараасаа хүсэх нь:
Дурсамж, гэрэл зургаа тайлбарын хамт дараах э-мэйлээр надад ирүүлнэ үү: 
chuluunbat47@gmail.com 
chuluunbat_a@yahoo.com

2012.07.10-нд. Материал-техникийн хангамжийн улсын хорооны ахмад ажилтан П.Алтанхуягийн FaceBook-ийг үзлээ.
П.Алтанхуягийн зургийг FaceBook-ээс нь татан авлаа

Saturday, July 7, 2012

Бичлэг үзнэ үү

Эрдэнэ зуу хийд музей. Дараах холбоос дээр дарж үзнэ үү:
http://youtu.be/nbLh_QiPrqo
 -оОо-
Галт халуун ус рашаан сувиллын орчин
http://youtu.be/eRh9fO412vo
Галт халуун ус рашаан сувиллын Анхилуун цэцэрлэг. Үнэр эмчилгээ:
http://youtu.be/uj1WqV0VQ3Q
-оОо-
2011.09.17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 6002 хүчит бөхийн барилдааны нээлт болсон билээ. Дараах холбоосууд лээр дарж үзнэ үү:  
http://youtu.be/ko1nhRa2Q_o

http://youtu.be/sBjrj5_6rgk

http://youtu.be/0QNyjYmjZQ8

Tuesday, June 19, 2012

Улсын материал-техникийн хангамжийн хорооны 1980-аад оны бүтэц

Ж.Сэр-Од багш "БНМАУ-ын улс ардын аж ахуйн материал-техникийн хангамжийн системийн тухай товч танилцуулга"-ыг надад дурсган өгч билээ.
"Улсын материал-техникийн хангамжийн хорооны системийн зохион байгуулалтын 1980-аад оны бүтэц"-ийг дараах бүдүүвч зургаас үзэж сонирхоно уу: Read more дээр дарж үзнэ үү

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ

1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр                          Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.   НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
              1 дүгээр зүйл.  Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр  тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.Read more дээр дарж үргэлжлэлийг үзнэ үү