Wednesday, July 11, 2012

2012.07.12. Өмнөх "Шагайн харвааны наадам"-аас хамгийн олон буюу 42 баг оролцов. Үүнээс хагас шигшээд 18 баг шалгарчээ. Шигшээд тунаж үлдсэн 6 багаас:
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын шагайн харваанд Өмнөговь аймгийн Оюутолгой ХХК-ийн Монгол Улсын мэргэн М.Доржсүрэн ахлагчтай баг тэргүүлжээ.
Хоёрдугаар байрт Улаанбаатар хотын "Гарьд тур" ХХК-ийн Монгол Улсын мэргэн А.Шижирболд ахлачтай баг, гуравдугаар байрт "Ю Эм Би Интернэшнл" ХХК-ийн Монгол Улсын дэд мэргэн Х.Батбаатар ахлагчтай баг тус тус шалгарсан аж. 
Дөрөв, тав, зургадугаар байрт Орхон аймгийн "Хангарьд" спорт клубын Ө.Тогоо ахлагчтай баг, АПУ компанийн Улсын дэд мэргэн С.Ямааранз ахлагчтай баг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Овоогийн говь" ХХК-ийн аймгийн гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тус тус шалгарч наадамчин олноо баясгалаа.

Үндэсний их баяр наадам

Их Монгол улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, Хамгийн сайн сайхан, Амжилт бүтээлийн дээдийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Tuesday, July 10, 2012

Гэрэл зургийн цомог

Материал-техникийн хангамжийн салбарт ажиллаж байсан үе  үеийн ахмад ажилтан нараасаа хүсэх нь:
Дурсамж, гэрэл зургаа тайлбарын хамт дараах э-мэйлээр надад ирүүлнэ үү: 
chuluunbat47@gmail.com 
chuluunbat_a@yahoo.com

2012.07.10-нд. Материал-техникийн хангамжийн улсын хорооны ахмад ажилтан П.Алтанхуягийн FaceBook-ийг үзлээ.
П.Алтанхуягийн зургийг FaceBook-ээс нь татан авлаа