ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР ТЭМДЭГЛЭСЭН НЬ:
Анхны уулзалтыг санаачлагч нь: Н.Жанчивдорж, У.Сарангэрэл
Анхны уулзалтыг санаачлагч нь: Н.Жанчивдорж, У.Сарангэрэл
Материал-техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга М.Чимиддорж, С.Санжмятав нарыг Ардын эрхийн барилгын 2-р давхарын зоогийн газарт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Н.Жанчивдорж, У.Сарангэрэлд гэрэл зураг буй.
-оОо-
Хоёр дахь удаагийн уулзалтыг санаачлагч нь: Д.Готов, П.Бадрал
Эх оронч Ахмад дайчин, Бидний багш, Бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулагч гавьяатны нэг эдийн засагч О.Санжмятав даргынхаа хөдөлмөрийн алдрыг Материал-техникийн хангамжийн улсын хорооны 1972-1987 оны үеийн хамт олон нь 2010.11.13-нд хамтдаа сайхан тэмдэглэлээ.
Гурав дахь удаагийн уулзалтыг санаачлагч нь П.Бадрал, Я.Жамбаа нар.
Улсын материал-техникийн хангамжийн хороо (УМТХХ), Материал-техникийн хангамжийн улсын хороо (МТХУХ)-ны болон ерөнхий газар, удирдах газруудад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтан нар 2012.10.20-ны өдөр "Туул" ресторанд уулзав.
П.Бадрал 80-аас дээш настай 11 ахмад нартаа дурсгалын зүйл гардуулж сайн сайхныг хүсэн ерөөлөө. http://hangamjiin.blogspot.com/2012/10/blog-post.html
Дөрөв дэх удаагийн уулзалтыг санаачлагч нь: Д.Готов, П.Бадрал:
Улсын материал-техникийн хангамжийн хороо (УМТХХ), Материал-техникийн хангамжийн улсын хороо (МТХУХ)-ны нэгдүгээр орлогч дарга А.Юндэндорж, орлогч дарга Д.Гонгор гуай нарынхаа “Хөдөлмөрийн алдар”-ыг 2015.11.21-ний өдөр тэмдэглэв.

Д.Готов гуайн хэлсэн үгийн бичлэг нь: https://youtu.be/hSJ3Nez1l1g
Тав дахь удаагийн уулзалтыг санаачлагч нь: Д.Готов, П.Бадрал
Тэр үеийн Улсын материал техникийн хангамжийн хороо (УМТХХ), Материал-техникийн хангамжийн улсын хороо (МТХУХ)-ны харьяа Аж үйлдвэрийн материалын хангамжийн ерөнхий газрын дарга Я.Жамбаа, Хөдөө аж ахуйн материал-техникийн хангамжийн ерөнхий газрын дарга В.Лхагва нарынхаа “Хөдөлмөрийн алдар”-ыг 2016.11.19-ний өдөр тэмдэглэв. https://youtu.be/UbeZ5BOU9uc

Материал-техникийн хангамжийн улсын хорооны системийн байгууллагуудад ажиллаж байсан ахмад удирдах ажилтан, мэргэжилтнүүд уулзлаа. 1970-аад оны үеийн Улсын Материал техникийн хангамжийн хорооны нэгдүгээр орлогч дарга, дэд эрдэмтэн Аръяагийн Юндэндорж, орлогч дарга Дандарын Гонгор, 1986-1987 оны үеийн Материал-техникийн хангамжийн улсын хорооны дарга, 1987-1990 оны үеийн Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны нэгдүээр орлогч сайд Дахын Готов, МТХУХ-ны орлогч дарга, ЭЗГХХЯамны орлогч сайд Пүрэвийн Бадрал нар баяр хүргэж, үг хэлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Сэтгэл хангалуун сайхан байцгаалаа.
Сэтгэл хангалуун сайхан байцгаалаа.
Материал-техникийн хангамжийн улсын хорооны нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан Д. Бордух гуай зураг авч байлаа.

No comments:
Post a Comment