2017.10.06-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал
С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн Соёлын төвд ...улсын нөөцийн
"Объект №03" салбар байгуулагдаж хөгжсөний 30 жилийн ойн баярын хурал
болж, Хүндэтгэлийн арга хэмжээ, зоогт Материал-техникийн хангамжийн
улсын хорооны /МТХУХорооны/ харъяа "Объект №03"-ын анхны дарга Д.Дорж,
анхны нэгдүгээр орлогч дарга Ш.Жамчиншарав, анхны ерөнхий нягтлан бодогч
Я.Эрдэнэдалай, Ч.Нансалмаа болон мэргэжлтэн, эд хариуцагчид,
харуул, жолооч, ажилтнууд, 1987 оны үеийн МТХУХорооны орлогч дарга,
Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны орлогч сайд байсан
П.Бадрал, Улсын материал-техникийн хангамжийн хороо /УМТХХ/, МТХУХороо,
ЭЗГХХЯам, Худалдаа, хамтын ажиллагааны яамны улсын нөөцийн тусгай
тасгийн мэргэжилтэн-офицер, даргаар ажиллаж байсан Р.Баасанбадам,
1990-1999 онуудад Худалдаа, үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй үйлдвэрийн
яаманд улсын нөөцийн холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан
миний бие уригдан оролцлоо. Их баярлалаа.
○Дурсамж: БНМАУ-ын сайд
бөгөөд УМТХХороо, МТХУХорооны дарга агсан Бямбын Ринчинпэлжээ гуайн
санаачилга шууд удирдлагын дор МТХ-ийн ерөнхий газруудад, 1987 онд
МТХУХ-ны дарга байсан одоо 90 настай Дахын Готов гуайн удирдлага дор
"Объект №03"-т материалын үнэт зүйлсийн нөөцийг бий болгосон тэр үед
УМТХХороо, МТХХУХорооны улсын нөөцийн Тусгай тасагт ажиллаж байсан дарга
хурандаа С.Доржпалам, мэргэжилтэн дэд хурандаа Х.Дашдорж, Б.Лувсандорж
гуай, мэргэжилтэн офицер В.Чойжилсүрэн нарыгаа дурсан санав.
○ Баяр
хүргэе: МТХХУХорооны Тусгай тасгийн мэргэжилтэн-офицероос Онцгой
байдлын ерөнхий газрын дэд дарга комиссар хүртэлх албыг хашиж байсан
Тогтохын Ганболд, ХҮЯамны барааны улсын нөөц хариуцсан хэлтсийн даргаар
ажиллаж байсан Б.Баярсайхан нартаа энэ түүхт 30 жилийн ойн баярын мэнд
дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Чулуунбат
No comments:
Post a Comment