Эшлэл: "Монгол Улсаас БН Киргиз Улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд 12 сарын
26-ны өдөр БНКирУ-ын ГХЯ-нд очиж, консулын патентаа өгч, Экзекватураа
гардан авлаа.
БН Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Усенов Ерөнхий консул Т.Ганболдод экзекватурыг гардуулан өгөв.
Ерөнхий консул Т.Ганболд экзекватураа гардан аваад, БН Киргиз
Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Усеновт хандаж, хоёр орны найрамдал,
хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахыг хүсэхийн
ялдамд, дараах асуудлуудад анхаарлаа хандуулж, бүх талын дэмжлэг
үзүүлэхийг хүсэв.
Ерөнхий консул Т.Ганболд хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар саяхан
Бишкек дэх
