1955-аас 1972 оны үеийн Улсын төлөвлөгөөний комисс (УТК)-ын материал, техникийн хангамжийн хэлтэс, газрыг өөрчлөн зохион байгуулж., “Улс ардын аж ахуйн Материал техникийн хангамжийн нэгдсэн систем бий болгох тухай” МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны 1972 оны 273 дугаар тогтоол гарч, Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн 1972.11.09-ний өдрийн 441 дүгээр тогтоолоор Улсын материал-техникийн хангамжийн хороо (УМТХХ) байгуулагджээ.
СнЗ-ийн шийдвэрийн дагуу яам, тусгай газруудын МТХ-ийн газар, баазуудыг УМТХХ-нд нэгтгэн харьяалуулжээ.
СнЗ-ийн 1974 оны 272, 313
дугаар тогтоолоор төв, орон нутгийн МТХ-ийн байгууллагын орон тоо,
зохион байгуулалтыг шинэчлэн баталсанаас гадна “МТХЕГ-ын үлгэрчилсэн
дүрэм”, “ҮТЗБ-ээр УАА-г хангах түр заавар”, “төв, орон нутагт
харьяалагдах газрын жагсаалт”-ыг баталсан юм. [Мартагдашгүй он жилүүд. Дурсамж. УБ:2007, хуудас 248]
СнЗ-ийн 1982 оны 159 дүгээр тогтоолыг үндэслэж МТХТШИнстутийн ажил үүргийг нь Материал-техникийн хангамжийн улсын хороо (МТХУХ)-ны газар хэлтсүүдэд хуваарилан шилжүүлэв. 1987 оны сүүлчээр МТХУХ татан буугдсаны дараа Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам (ЭЗГХХЯ), харьяа Багахангай дахь МТХНэгдэл /Багахангай компани/, 1990 онд Худалдаа, хамтын ажиллагааны яам (ХХАЯ), 1990 оны 10-р сард Худалдаа, үйлдвэрийн яам (ХҮЯ), 1996 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам (ХААҮЯ), 2000-2008 онд Үйлдвэр, худалдааны яам (ҮХЯ) тус тус байгуулагджээ.
1990-ээд
оноос яамны харьяа Материал-техникийн хангамж, худалдааны удирдах газар
болсон бөгөөд 1992 оны үеэс, зарим нь 1997 оны үеэс хувьчилагджээ.
П.Бадрал даргын өгсөн үүргийн дагуу 2017 оны 6 дугаар сарын эхээр Үндэсний төв архив [ҮТА]-ын санд байгаа баримтаас болон дурсамжаас үзэхэд:
l “МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны 1972 оны 273 дугаар тогтоолыг үндэслэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс тогтоох нь:
1.Яам, тусгай газруудын харъяанд буй материал-техинкийн хангамжийн газар, контор, бааз, агуулахуудыг Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх Улсын материал-техникийн хангамжийн хороонд 1973 онд нэгтгэж харьяалуулсугай” гэсэн тогтоолын төслийг 1972 оны 12 дугаар сард СнЗ-д явуулжээ [ҮТА].
1.Яам, тусгай газруудын харъяанд буй материал-техинкийн хангамжийн газар, контор, бааз, агуулахуудыг Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх Улсын материал-техникийн хангамжийн хороонд 1973 онд нэгтгэж харьяалуулсугай” гэсэн тогтоолын төслийг 1972 оны 12 дугаар сард СнЗ-д явуулжээ [ҮТА].
Сайд нарын Зөвлөлөөс МТХ-ийн байгууллагыг нэгтгэн төвлөрүүлэх тухай 1974.06.18-нд 238 дугаар тогтоол гаргаж МТХ-ийн нэгдсэн систем бий болсон юм. Улаанбаатар хотод зургаан МТХЕГ; аймаг, хотод Материал-техникийн хангамжийн удирдах газар...., Хатгал, Цагааннуурт МТХ-ийн дамжлага баазыг тус тус байгуулан ажиллуулж эхэлжээ. Х.Гунгаажав, “Миний сэтгэлд үлдсэн МТХУХ”. Мартагдашгүй он жилүүд УБ:2007, х.247-248.
Улсын
төлөвлөгөөний комисс /Д.Содном дарга/-ын 1973.02.14-ний өдрийн 1/358
тоот албан бичгээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд “УТК-ын дэргэдэх Улсын
материал-техникийн хангамжийн хороо /УМТХХ/-ны дүрэм”, ”Улс ардын аж
ахуйн нийт салбарыг үйлдвэрлэлийн хэрэгслээр хангах заавар”-ын
төслүүдийг батлуулахаар хүргүүлжээ [ҮТА].
УТК-ын
дэргэдэх УМТХХ-ны 1974.07.06-ны өдрийн 1/1361 тоот албан бичгээр Шүүх
яаманд “СнЗ-ийн 1974 оны 238 дугаар тогтоолыг биелүүлэхээр ”Улс ардын аж
ахуйг үйлдвэр-техникийн зориулалттай бараагаар хангах заавар”, “МТХ-ийн
ерөнхий газрын үлгэрчилсэн дүрэм”, СнЗ-ийн тогтоолын төслийг боловруулж
хүргүүлэв. Орлогч дарга Д.Гонгор” гэжээ. [ҮТА]
1981.01.29-нд
болсон “МТХ-ийн удирдах ажилтны зөвлөлгөөн” дээр Б.Ринчинпэлжээ дарга
“Энэ таван жилд агуулахын талбайг 49.9 хувиар нэмэгдүүлж, агуулахын
хангамж 28 хувь байсныг 48 хувьд, агуулахын аж ахуйн механикжуулалтын
төвшин 28.6 хувь байсныг 40 хувьд тус тус хүргээд байна. Агуулахын аж
ахуйн контор өнгөрсөн хугацаанд 36000 ширхэг төрөл бүрийн ачмаг
/поддон/, 7200 нүд бүхий тавиурыг үйлдвэрлэж хангамжийн газруудад
нийлүүлж... Өнгөрсөн оны мэдээгээр автомашин ашиглалтын коэффициент 0.6,
авто-ачигчийнх 0.55-д хүрээд байна. МТХТШИ-ийн Мэргэжил дээшлүүлэх
курсээр нь өнгөрч буй хугацаанд 257 хүнд шинээр мэргэжил олгож, 319
хүний мэргэжлийг дээшлүүлж өглөө” гэжээ. Д.Моломжамц дарга “1980 онд
1975 онтой харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж 40.6 хувиар дээшилж, нэг
төгрөгийн борлуулалтанд ноогдох зардал 5.7 хувиар хямдарчээ” гэжээ [ҮТА].
Ч.Дүгэрсүрэн
захиралтай Баянгол Пионерийн зуслангийн захиргааг УМТХХ-ны дарга
/Б.Ринчинпэлжээ/, ББМҮЯ-ны сайд /О.Тлейхан/-ын 1980.07.07-ны өдрийн
184/250 тоот тушаалаар байгуулжээ [ҮТА].
Жамбалын
Сэр-Од багш 2007 онд өгсөн “БНМАУ-ын Улс ардын аж ахуйн
материал-техникийн хангамжийн системийн тухай товч танилцуулга” сэдэвт
эх сурвалжаас 1980-аад оны үеийн дараах мэдээг иш татахын зэрэгцээ
харьцуулан сонирхуулъя:
“Материал-техникийн хангамж (МТХ)-ийн
салбарын байгууллагуудаар 100 шахам мянган нэрийн бүтээгдэхүүн дамжиж
байгаагийн дотор 2000 орчмыг нь хороо хуваарилж, бусдыг нь хорооны
харъяа МТХ-ийн
газрууд хуваарилж байна. Ерөнхий болон ...удирдах газрууд 8600 гаруй
үйлдвэр, барилга, соёл, шинжлэх ухааны байгууллага, аж ахуйг яамдын
харъяаллыг үл харгалзан шаардлагатай бүх материал, тоног төхөөрөмжөөр
хангаж, захиалгыг хэрэглэгчдээс шууд хүлээн авч, бараагаа өөрсдөө
хуваарилж байна. ...импортоор авч байгаа үйлдвэрлэл-техникийн
зориулалттай бүтээгдэхүүний 80 гаруй хувийг ЗХУ эзэлж байна” гэжээ. Харьцуулбал:Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2016 онд хувийн ба зарим төрийн өмчийн оролцоотой, тэрчлэн гадаадын хөрөнгө оруулалттай импортлогч аж ахуйн нэгжүүд 151 оронтой худалдаа хийсэн бөгөөд манай нийт импортын 80.6 хувийг дараах орнуудын гарал үүсэлтэй бараа эзэлжээ. Үүнд БНХАУ 31.0%, ОХУ 26.2%, Япон 9.8%, БНСУ 5.9%, АНУ 4.1%, ХБНГУ 3.6% болно.
МТХ-ийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнийг жил бүр зохион байгуулдаг. “1979 оны ...зөвлөлгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” УМТХХ-ны даргын 1979.04.09-ний өдрийн 61 дүгээр тушаал гарчээ. 1975, 1976, 1978, 1979, 1981 оны уг зөвлөлгөөнд тус хорооны харьяа аймаг, хот дахь МТХУГ-ын дарга нар оролцож, хамтын дүгнэлт, шийдвэр гаргаж байжээ.
ҮТАрхивт хадгалж байгаа "1975-аас 1981 оны ...зөвлөлгөөнүүдийн хөтөлбөрөөс болон ахмад ажилтнаас лавлаж
гаргасан УМТХХ, МТХУХ-ны
харьяа аймаг, хот дахь МТХУГ-ын удирдах ажилтан нарын нэрсийг үзнэ үү:
|
Зөвлөлгөөнд оролцсон МТХУГ-ын удирдах ажилтны нарын нэрс
|
|||||||||
|
1975, 1976, 1978, 1979,
1981 онд
|
.... оноос
|
||||||||
|
Аюушхүү, Ц.Гэлэгжамц, Дашдорж
|
Баасанхүү, Өлзийбат
|
||||||||
|
Наришийн Сагидолда, М.Аятхан
|
|
||||||||
|
Н.Цогбадрах, М.Батжаргал
|
П.Чойдог
|
||||||||
|
М.Шагдарсүрэн
|
Базарсад,
|
||||||||
|
С.Лхагваа
|
Баасанхүү, Жанцан
|
||||||||
|
Д.Дорж, Адъяа, Т.Ваанчиг,
|
Г.Цэвэгсүрэн, Г.Эрдэнэчимэг.
1996 онд “Атар шанд” ХХК, 1999 онд 100%
хувьчлагджээ
|
||||||||
|
Х.Цэнд-Аюуш
|
Нямаа, С.Бямбасүрэн
|
||||||||
|
Ч.Чимэд-Ойдов, Б.Орсоо
|
Б.Орсоо, Гомборагчаа
|
||||||||
|
С.Мөнхдалай, Лувсанданзан, Л.Цэдэндамба
|
Батсуурь, 1997 оны 10-р
сард: ”Жагар интернэшнил” ХХК. Ж.Эрдэнэцогт
|
||||||||
|
Л.Пүрэв, Дооров, Л.Баясах
|
Г.Галбадрах, Д.Батмөнх,
Г.Доржпалам
|
||||||||
|
Дорждэрэм, Л.Цэнд
|
Цэндсүрэн, Эрдэнэцогт
|
||||||||
|
Шагдар
|
Жамбалдорж, Цэдэндорж,
Энэбиш, В.Булган
|
||||||||
|
Д.Барьд
|
Чулуунбат
|
||||||||
|
Б.Шинэн
|
...
|
||||||||
|
Н.Бадрах
|
Батжаргал, Батаа, Очир
|
||||||||
|
Д.Лхагважав, Л.Балжинням
|
Х.Серыкбай, Ё.Батчулуун.
2000 онд “Хөвсгөл хүнс” ХК-тай нэгдсэн.
|
||||||||
|
Самбуу, Ж.Нямаа
|
Шагдар
|
||||||||
|
Чойбалсан хот
|
А.Балдан
|
|
|||||||
|
Дархан хот
|
Дашжамц
|
В.Ванчинсүрэн,
Пүрэвдорж, Лхагва
|
|||||||
|
Эрдэнэт хот
|
Ж.Чойсүрэн
|
Цэрэндорж, Чулуунбаатар
|
|||||||
|
Чойрын
|
Тэжээлийн цэгийн дарга Нацагсүрэн
1976 оны зөвлөлгөөнд
|
||||||||
|
Хатгалын
|
Дамжлага баазын дарга Гэндэнсүрэн
1976 оны зөвлөлгөөнд
|
||||||||
|
Цагааннуурын
|
Дамжлага баазын дарга Мухамед
1976 оны зөвлөлгөөнд
|
||||||||
-оОо-
ҮТАрхивын болон ахмад ажилтнаас лавлаж гаргасан дараах хүснэгтийг үзнэ үү:
Материал-техникийн хангамжийн улсын хороо (УМТХХ, МТХУХ)-ны харьяа аймаг, хот дахь Материал-техникийн хангамжийн удирдах газар (МТХУГ)-т даргаар ажилласан:
Аюушхүү, Ц.Гэлэгжамц, Өлзийбат, Баасанхүү
| |||
Баян-Өлгий...
|
Наришийн Сагидолда, М.Аятхан
| ||
Баянхонгор...
|
Дашцэрэн, Н.Цогбадрах, М.Батжаргал, П.Чойдог
| ||
М.Шагдарсүрэн, Базарсад
| |||
Говь-Алтай...
|
С.Лхагваа, Ч.Жанцан
| ||
Д.Дорж, Т.Ваанчиг, Г.Цэвэгсүрэн, Г.Эрдэнэчимэг
| |||
Дундговь...
|
Х.Цэнд-Аюуш, Нямаа, С.Бямбасүрэн
| ||
Завхан...
|
Ч.Чимэд-Ойдов, Б.Орсоо, Гомборагчаа
| ||
Өвөрхангай...
|
С.Мөнхдалай, Л.Цэдэндамба, Батсуурь
| ||
Л.Пүрэв, Л.Баясах, Г.Галбадрах, Д.Батмөнх, Г.Доржпалам
| |||
Сүхбаатар...
|
Дорждэрэм, Л.Цэнд, Цэндсүрэн, Эрдэнэцогт
| ||
Сэлэнгэ...
|
Шагдар, Жамбалдорж, Цэдэндорж, Энэбиш, B.Булган
| ||
Төв...
|
Д.Барьд, Чулуунбат
| ||
Увс...
|
Б.Шинэн
| ||
Ховд...
|
Н.Бадрах, Батжаргал, Очир
| ||
Хөвсгөл...
|
Д.Лхагважав, Л.Балжинням, Х.Серыкбай, Ё.Батчулуун
| ||
Хэнтий...
|
Самбуу, Ж.Нямаа, Шагдар
| ||
Чойбалсан...
|
А.Балдан
| ||
Дархан...
|
Б.Ванчинсүрэн, Дашжамц, Б.Ванчинсүрэн, Пүрэвдорж, Мөнхбат
| ||
Эрдэнэт...
|
Ж.Чойсүрэн, Цэрэндорж, Чулуунбаатар
| ||
Багахангай дахь МТХНэгдэл
|
Д.Дашдондог
| ||
Багануур дахь МТХКонтор
|
Очирхүрээ
| ||
Чойр дахь тэжээлийн цэг 1976 онд
|
Нацагсүрэн
| ||


No comments:
Post a Comment