Saturday, August 19, 2017

Тэр үеийн МТХУХ-ны орлогч дарга, ЭЗГХХЯамны орлогч сайдаар ажиллаж байсан П.Бадралын санаачлагаар, өдгөө 90 настай Д.Готов, Д.Гонгор гуай нартаа үе үеийн Материал техникийн хангамжийн системийн төв, орон нутгийн байгууллагуудын ахмад ажилтнууд хүндэтгэл үзүүллээ.
"Мартагдашгүй он жилүүд. Боть 2. УБ:2017" номын баяр 2017 08 19 -нд Элит зоогийн газарт болов.  Тэртээх үеийн МТХУХ-ны дарга Д.Готов, нэгдүгээр орлогч дарга Д.Бордух, А.Юндэндорж, орлогч дарга Д.Гонгор гуай нар хүрэлцэн ирж биднийгээ баярлууллаа.


МТХ: Мартагдашгүй он жилүүд. Боть 2. УБ:2017" номын баяр

"Мартагдашгүй он жилүүд. Боть 2. УБ:2017" номын баяр 2017 08 19 -нд Элит зоогийн газарт болов. Материал техникийн хангамжийн ахмад ажилтнууд, 90 настай Д.Готов, Д.Гонгор гуай нар оролцлоо.


МТХ. Номын баяр 2017 08 19


Уулзалт 2017 08 19



Гэрэл зураг. Номын баяр. 2017 08 19

Тэртээх үеийн МТХУХорооны дарга Д.Готов, орлогч дарга Д.Гонгор гуай нартаа 90 насны ойг нь тохиолдуулан баяр хүргэж, "Мартагдашгүй он жилүүд. Дурсамж 2. УБ:2017" номыг А.Юндэндорж, П.Бадрал, П.Алтанхуяг, Б.Зууннасан нар ахмадуудад 2017 08 19 -нд гардуулж өглөө. Уулзалт 2017  оны 08-р сарын 19-ний өдөр Элит зоогийн газарт болж, Материал техникийн хангамжийн ахмад ажилтнууд, Д.Готов, Д.Гонгор гуай нар оролцлоо.

Wednesday, August 16, 2017

Дурсамж II ном бэлтгэх явц ба Уулзалт

Нийт 21 аймгийн, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын, Сүхбаатар аймгийн Онгон сумын, Багахангай дүүргийн нийтийн НОМЫН САНД тус бүр 2 буюу нийт 48 ширхэг номыг, мөн Монголын үндэсний номын сан /МҮНС/-д 3 ширхэг номыг үнэ төлбөргүй бэлэглэн тус тус тараах тухай хамтын санал гарлаа.
А.Чулуунбат бибээр 2017.08.16-нд МҮНС-гийн эрхлэгчтэй болон Отгонтөгстэй уулзаж, эдгээр номыг аймгуудаас 2017.09.15-ны үед ирэх Номын санч, эрхлэгч нарт өгөхөөр тохирлоо. Монголын үндэсний номын сангийн захиргаанд  Ахмадын дарга /
П.Бадрал/-ын гарын үсэгтэй бичиг, жагсаалтйн төслийг бэлтгээд танилцуулав.
-оОо-
2017.08.12-14-нд
"Бэмби сан" хэвлэлийн үйлдвэр дээр П.Бадрал, П.Алтанхуяг, А.Чулуунбат, М.Явуухүү, Т.Ванчиг нар очиж, хэвлэлтэнд бэлтгэсэн эх хувьтай танилцав.
"Хэвлэхийг зөвшөөрөв" гэж П.Бадрал, П.Алтанхуяг, А.Чулуунбат гарын үсэг зураад,
"Бэмби сан"-гийн Амартүвшинд хүлээлгэн өгөв. 2017.08.18-нд хэвлэх үйлдвэрээс хүлээн авна.   
 -оОо-
2017 08 03-ны өдөр "Мартагдашгүй он жилүүд Дурсамж II" номд нийтлүүлэх гэрэл зургуудыг П.Бадрал, мөн хүмүүсийн бичсэн дурсамжуудын цахим эх хувийг П.Алтанхуяг "Бэмби сан" хэвлэлийн үйлдвэрт хүлээлгэн өгөв.  Д.Болд, Я.Жамбаа, Д.Зандансүрэн, Г.Эрдэнэбилиг, А.Чулуунбат нар очив.

-oOo-
 2017 07 26-ны өдөр МТХ Дурсамж II номын бэлтгэл ажлын явцтай МТХУХ-ны нэгдүгээр болон орлогч даргаар ажиллаж байсан А.Юндэндорж, П.Бадрал, АҮМХЕГ-ын даргаар ажиллаж байсан Я.Жамбаа нар танилцаж чиглэл үүрэг өглөө.
Тэр үеийн 
МТХУХ-ны хэлтсийн дарга Д.Болд, Б.Баярсайхан, МТХУХ-ны мэргэжилтэн Б.Ванчинсүрэн, П.Алтанхуяг, Д.Зандансүрэн, А.Чулуунбат, ТХЕГ-ын хэлтсийн дарга Б.Зууннасан, ТТМТХЕГ-ын Сэдэд нар цуглуулсан, бэлтгэсэн материалаа танилцуулав.