Saturday, November 13, 2010

О.Санжмятав даргынхаа хөдөлмөрийн алдрыг тэмдэглэв

О.Санжмятав даргынхаа хөдөлмөрийн алдрыг 2010.11.13-нд тэмдэглэв. Миний гар утасны бичлэгээс дараах холбоос дээр дарж  үзнэ үү.  http://chuluunbatalimaa.blogspot.com/2010/11/20101113.html

Эх оронч Ахмад дайчин, Бидний багш, Бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулагч гавьяатны нэг эдийн засагч О.Санжмятав даргынхаа хөдөлмөрийн алдрыг Материал-техникийн хангамжийн улсын хорооны 1972-1989 оны үеийн хамт олон нь 2010.11.13-нд хамтдаа сайхан тэмдэглэлээ. Баруун гар талд: О.Санжмятав Санхүү, хяналт шалгалт хариуцаж байсан хэлтсийн дарга С.Бахнаа, мэргэжилтэн, ажилтныхаа хамт. Зургийг гар утсаар татан авав: А.Чулуунбат

 Гэрэл зураг:

Бидний багш, Социализмын Их бүтээн байгуулалтын үе, Өөрчлөн байгуулалтын эхэн үеийн Улсын материал-техникийн хангамжийн хорооны нэгдүгээр орлогч дарга, эрдэмтэн А.Юндэндорж баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөж байгаа нь. 2010.11.13. Зургийг гар утсаар авав: А.Чулуунбат
Өөрчлөн байгуулалт, Аж ахуйн механизмын шинэчлэлтийн үе, Шилжилтийн үеийн өмнөх Материал-техникийн хангамжийн улсын хорооны дарга, ЭЗГХЯамны нэгдүгээр орлогч сайд Д.Готов Өдөрлөгийг нээлээ. 2010.11.13. Зургийг гар утсаар татан авав: А.Чулуунбат
Социализмын Их бүтээн байгуулалт, Өөрчлөн байгуулалт, Аж ахуйн механизмын шинэчлэлтийн үе, өнөөгийн Шилжилтийн өмнөх үеийн МТХУХорооны дарга Д.Готов, орлогч дарга О.Санжмятав, МТХУХороо-ЭЗГХХЯамны орлогч сайд П.Бадрал нар. Төлөвлөгөө, Санхүү, Хяналт-шалгалт, Боловсон хүчний хэлтэст ажиллаж байсан дарга, мэргэжилтнүүдийнхээ хамт. Зургийг гар утсаар авсан А.Чулуунбат
Социализмын Их бүтээн байгуулалт, Өөрчлөн байгуулалт, Аж ахуйн механизмын шинэчлэлтийн үеийн МТХУХорооны нэгдүгээр орлогч дарга Д.Бордух, МТХТШИ-ийн захирал, МТХУХорооны хэлтсийн дарга Ж.Сэр-Од нар бол Материал-техникийн хангамж, Материалын салбар хоорондын баланс, норм норматив, хоёрдогч түүхий эдийн онол, практикийн багш билээ. Зургийг 2010.11.13-нд гар утсаар авсан А.Чулуунбат

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Алтанцэцэг, Батсүрэн, Түмэнбаяр нар. Э-мэйлээр Р.Б.