Saturday, November 19, 2016

МТХ-ийн ахмадуудын уулзалт 2016 11 19

Материал-техникийн хангамжийн улсын хорооны системийн байгууллагуудад ажиллаж байсан ахмад удирдах ажилтан, мэргэжилтнүүд 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзлаа.  1970-аад оны дунд үеийн Улсын Материал-техникийн хангамжийн хорооны нэгдүгээр орлогч дарга, дэд эрдэмтэн А. Юндэндорж, орлогч дарга Д. Гонгор, 1980-аад оны дунд үеийн Материал-техникийн хангамжийн улсын хорооны дарга, 1988-1990 оны үеийн Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны нэгдүээр орлогч сайд Д. Готов,  орлогч дарга, орлогч сайд П. Бадрал нар баяр хүргэж, үг хэлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Тэр үеийн Аж үйлдвэрийн материалын хангамжийн ерөнхий газрын дарга Я. Жамбаа, Хөдөө аж ахуйн материал-техникийн хангамжийн ерөнхий газрын дарга  Лхагваа нарын "Хөдөлмөрийн алдар"-ыг тэмдэглэв. Сэтгэл хангалуун сайхан байцгаалаа. 
Материал-техникийн хангамжийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга Д. Бордух дүрс бичлэг хийж байлаа.
 А. Чулуунбат миний гар утсаараа чадан ядан хийсэн дүрс бичлэгийг сонсоно уу: https://youtu.be/ggyI1X1u5eU


А. Чулуунбат миний чадан татан авсан дараах гэрэл зургийг үзнэ үү:
































No comments:

Post a Comment