Тайванийн тэтгэлэгийг 55 оюутанд гардуулж өгсөн ёслолын арга хэмжээ 2013.12.10-нд "Элит" зоогийн газарт боллоо.
“Далайн
орон, районтой хамтын ажиллагааг
хөгжүүлэх Монголын нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Дахын Готов нээж үг хэллээ. "...Өнөөдөр 55 оюутан, магистрант, докторант нарт Тайванийн тэтгэлгийг гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн Тайванийн төлөлөгчдөд талархал илэрхийлж байна. Тайваниас 11 дэх жилдээ, ...манай их дээд сургуулиудын оюутнуудад жил бүр тэтгэлэг олгодог, Сайхан сэтгэлийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. ...Баатар C.H. Hai бид өнгөрч байгаа оныхоо ажлын дүнг гаргаад, ирэх (2014) онд хамтарч ажиллах төслөө ярилцсан" гэв.
Тайванийн тэтгэлэгийг манай их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудад гардуулах уг арга хэмжээг Тайванийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан ажээ.

П. Бадрал, Б.Түмэнбаяр бид гурав уригдан очиж уулзаад, сайхан байлаа.
Материал-техникийн хангамжийн улсын хорооны даргаар ажиллаж байсан Д.Готов гуай танд маш их баярлалаа.

![]() | |||
| Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг бүртгэж байна. | Зургийг: А.Чулуунбат сонирхогчийн аппаратаар авав. |


No comments:
Post a Comment